Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ

Нийслэлээс орон нутагт очиж амьдрахаар шийдсэн болон орон нутагт амьдардаг иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь  мэдээлсэн. Тэгвэл гурван  хувийн хүүтэй зээдл хамрагдах хүсэлтэй иргэд  өнөөдрөөс банкинд хүсэлтээ гаргаж болох нь ээ.

Тодруулбал,  өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж зээлийн хүсэлтээ өгөх боломжтой юм байна.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөлд зааснаар орон нутагт ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх бөгөөд эхний гурван жилийн хугацаанд 3%-ийн хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлэх  ба урьдчилгаа төлбөрийн  60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах ажээ.  Ингэснээр  20 орчим  мянган  ажлын байр орон нутагт шилжин, шинээр бий болох боломжтой гэж засгаас тооцоолсон байна.

Харин өмнө нь ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн өрийн үлдэгдэлгүй байх, ипотекийн 8%-ийн зээлд хамрагдчихаад хөдөө очоод 3%-ийн хүүтэй зээл давхар авч болохгүй юм байна.

зураг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...