Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг БНХАУ хүлээн зөвшөөрдөг боллоо

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллагад “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Өөрөөр хэлбэл, Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS -аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.
Уг итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна. Албан ёсны итгэмжлэлийг өнөөдөр буюу 03 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гэрчилгээ, тамга, тэмдэгийг албан ёсоор гардуулан өглөө.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гаалийн төв лаборатори нь Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авснаараа онцлог боллоо. Энэ нь цаашид олон бараа, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, салбар лабораториудыг үндэсний болон олон улсын итгэмжлэлд хамруулах их ажлын үндэс суурь тавигдаж байна гэж үзэж байна. Иймээс Гаалийн төв болон салбар лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын итгэмжлэлд хамруулах их ажилд олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн баг гаалийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлттэй байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...