УИХ-ын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ. Олон чухал асуудлууд хэлэлцэх, улстөрийн  хувьд бужигнаантай өнгөрөх энэ хаврын  чуулганыг УИХ-ын дарга нь “Авилгын эсрэг” чуулган байх болно гэж тодорхойлсон. Өнөөдөр УИХ-ын чуулган, байнгын   хорооны хуалдаанаар дараах   асуудлуудыг хэлэлцэх тов гарчээ.

ЛХАГВА ГАРАГ /2023.03.15/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 12.30 “Их засаг”
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

12.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо ·      Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

13.00  “Үндсэн хууль”
3 Нийгмийн бодлогын байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ.СОНСГОЛ
1 Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/ ·      Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 09.00 “Их Эзэн Чингис хаан”
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1 ·      Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы нээлт

·      Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээлэл /Хаалттай/

10.00 “Их хуралдай”

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...