Найруулагч Ж.Сэнгэдоржийн кино Азийн наадмын тэргүүн шагналыг хүртлээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин /The sales girl/” кино Францын Вэзүль хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ. Festival International des Cinemas d’Asie de Vesoul наадам 1995 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэ наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d’or” буюу “Алтан дугуй” шагналыг “Худалдагч охин” кино хүртлээ.

Энэ тухай телевизийн France3 суваг мэдээлэхдээ, “… Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг шалгарч үлдсэн есөн улсын киноноос олон улсын шүүгчдийн санал нэгтэйгээр “Худалдагч охин” кино тэргүүн шагналыг хүртлээ. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын ЭСЯ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...