“Трио” НҮБ-д уригдаж, дэлхийн үзэгчдэд хүрэхээр боллоо

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдийг НҮБ урьжээ. Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд “Трио” киног гаргахаар ийн сонгож тусгайлан урьжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх 28-р чуулган Женев хотноо болохоор товлогдсон. Монголчуудын өөрсдөө бүтээсэн кино олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал авсан бахдам амжилтын эзэн болсон “Трио” УСК бөмбөрцгийн үзэгчдэд хүрэх үүд хаалга ийн нээгдлээ.

НҮБ бол дэлхийн 200 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том, хамгийн хчирхэг байгууллага. Энэ байгууллагын хойморт уран бүтээлээ толиулаах завшаан тоотой хэдхэн дэлхийн супер одод тохиосон байдаг. Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томруунаар өгүүлсэн “Трио” УСК НҮБ-ын тусгай урилгаар дэлхийн үзэгчдэд ийн хүрэхээр болжээ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Баяр хүргэе Бид Дэлхийд өрсөлдөхөөрөө чээжинд л үзэх юм ганцхан энэ 4-н уулыхаа дунд л нэг учраа олохгүй юм. Илүү их амжилт хүсье сайхан мэдээ байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...