Алга болсон эмэгтэйг 30 жилийн дараа асрамжийн газраас олжээ

Пенсильвани мужид 30 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэйг  Пуэрто Рико дахь асрамжийн газарт амьдарч байсныг олжээ. Түүнийг ар гэрийнхэн болон цагдаа нар нас барсан гэж таамаглаж байв. 
Өдгөө 83 настай Патрисия Копта хамгийн сүүлд 1992 оны зун Питтсбургт харагдаад үүнээс  хойш  сураг нь гараагүй байна. Тэрээр сэтгэцийн  хувьд эрүүл  бус бөгөөд гэрээсээ үе үе явчихдаг   байсан, сүүлд гэрээсээ явснаас хойш хэдэн сар өнгөрсөн тул цагдаад хандсэн гэж Нөхөр Боб хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.
Пуэрто Рикогийн нийгмийн ажилтан интерпол дахь мэдээллээс хараад Патрисияг Пуэрто Рико дахь насанд хүрэгчдийн асрамжийн газарт амьдарч байж болзошгүй гэсэн мэдээллийг Пенсильванийн цагдаа нар өгсөн байна. Ингээд Патрисиягийн дүүгийн ДНК-г харьцуулж шинжилснээр  түүнийг энэ олон  жилийн дараа олсон аж.
Пуэрто Рикогийн нийгмийн  ажилтны хэлснээр эмэгтэйг гудамжинд тэнэж явахад  нь  асрамжид авчирсан  бөгөөд өөрийн  хувийн амьдрал,  хаанаас ирсэн зэргээ огт хэлдэггүй байжээ. Тэрээр гудамжны номлогч байсан, энд  ирэхээсээ өмнө дэлхий удахгүй сөнөнө, гэгээн Мария ирж байгаа гэх  мэтээр хүмүүст хэлж явдаг  байсан  гэж нийгмийн  ажилтны  тэмдэглэлд  нь бичжээ. 
Патрисия Пуэрто Рико хотод их дуртай, очно гэж ярьдаг  байсан. Алга болсноос нь хойш тус хотод очиж зурагт хуудас нааж үзсэн  ч тус  болоогүй гэж нөхөр нь ярьсан байна. Тэд бүсгүйг алга болохоос өмнө 20 жил хамт амьдарчээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...