Home Дэлхий Үнсэлтийг бодит мэт дамжуулах гар утасны төхөөрөмж бүтээжээ

Үнсэлтийг бодит мэт дамжуулах гар утасны төхөөрөмж бүтээжээ

0
Үнсэлтийг бодит мэт дамжуулах гар утасны төхөөрөмж бүтээжээ
Бие,  биеэсээ хол амьдардаг хосууд нэгнээ дэргэдээ байгаа  мэт үнсэх боломжийг Хятадын нэгэн компани бий болгожээ. Тодруулбал, Чанжоугийн Мехатроник технологийн дээд сургуулиас гар утсанд суурилуулан жинхэнэ үнсэлтээ алс хол  байгаа хайртдаа мэдрүүлэх төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмжийг хосууд гар утасны цэнэглэдэг хэсэгтээ залган, аппликэйшн суулгах ба хостойгоо видео дуудлага хийх үеэрээ төхөөрөмжөө үнсэх юм байна. Төхөөрөмж нь даралт мэдрэгчтэй ба хэрэглэгчийн уруулын даралт, хөдөлгөөн, температурыг хуулбарлах замаар жинхэнэ үнсэлтийг дуурайж  нөгөө хүнд нь дамжуулах ажээ.
Үнсэлтийн хөдөлгөөнөөс гадна хэрэглэгчийн гаргаж буй дууг ч дамжуулах боломжтой гэнэ.

Хятадын олон нийтийн сүлжээнд хүмүүс уг төхөөрөмжийн талаар ид  шуугиж буй бөгөөд  зарим нь үүнийг “бүдүүлэг”, “заваан” гэж шүүмжилсэн байна. Насанд хүрээгүй хүүхэд худалдаж авч хэрэглэж болох нь, энэ төхөөрөмжийг огтоос ойлгохгүй байна,  цочирдож байна ” гэж Weibo дээр нэгэн  эмэгтэй сэтгэгдлээ хуваалцжээ. 
Мөн тухайн аппликэйшн дээрээ өөрсдийн ҮНСЭЛТ”-ийг ч байршуулах” боломжтой юм байна. Хятадын хамгийн том онлайн худалдааны сайт болох Taobao дээ 288 юань буюу 41 ам.долларын үнэтэй борлуулж байна. 
Үүнтэй төстэй бүтээл болох “Kissinger”-ийг 2016 онд Малайз дахь “Imagineering Institute” бүтээж байжээ. Тухайн төхөөрөмж энэ удаагийнхийг бодвол уруул нь илүү бодит мэт харагдацтай байв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here