Д.Амарбаясгалан: Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэж, дараагийн сайдыг томилно

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан  шалгагдаж байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг Засгийн газар шийдээгүй байгаа. Түүний асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариу өглөө. Тэрээр:

“Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэхээр уг асуудал яригдана.

2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх, огцруулах асуудлыг шийддэг процесстой болсон. Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түдгэлзэх өргөдлөө өгнө. Хэрвээ дээрх сар дотор багтаан хүсэлтээ өгөхгүй бол Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...