Цалин нэмэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарлана гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Боловсон хүчний бодлогыг зайлшгүй анхаарах шаардлагатай. Тус салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж доогуур байна.

Монголын эмч нар олон улсын тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа. Гэтэл олон улсынхаас 10 дахин бага цалин авч байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд гадаадад гарч ажиллах урсгал нэмэгдсэн. Энэ асуудалд Эрүүл мэндийн яам, Засгийн газраас бодитой анхаарах шаардлагатай.

Бид 2021 оноос хойш эрүүл мэндийн салбарын ажилтнуудын суурь цалинг хоёр дахин нэмэх хэрэгтэй талаар шаардлагатай тавьж байгаа. Гэвч ахиц дэвшил гарахгүй байна. Суурь цалингаа нэмээгүй эмнэлэг байна. Эмч гэхэд 965 мянган, сувилагч 800 орчим мянган төгрөгийн цалин авч байгаа тохиолдол бий. Ялангуяа орон нутгийн өрх, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цалин нэмэгдээгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлана” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...