Home Аялал жуулчлал “Хөх сувд” мөсний баярт 30 гаруй мянган жуулчин оролцоно

“Хөх сувд” мөсний баярт 30 гаруй мянган жуулчин оролцоно

0
“Хөх сувд” мөсний баярт 30 гаруй мянган жуулчин оролцоно

 Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Харин энэ жилийн баярт 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна. Мөсний баярын үеэр зочдыг хүлээж авах жуулчны баазууд захиалгаа авч эхэлсэн ба баярын үеэр цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллах юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here