Ц.Даваасүрэн: Газрын тухай багц хуулийн төслийг буцаан татна

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн “Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийдсэний дараа сайжруулаад эргээд та бүхэнд мэдээлэл өгнө.

Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсч байгаа юм. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна” гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Яг эцэслээгүй байна. Мэдээлэл болгож хэлэхэд, замуудын төлөвлөлт хийгдэнэ. Ингэхдээ Сэлбийн гол дагуу зам тавина. Туулын гол дагуу зам тавигдах бол, нэгдүгээр хороолол ТЭЦ-4-ийн арын замуудыг өргөтгөнө. Ингэхээр кольцо замууд үүсч эхэлнэ. Яармагийн замыг ТЭЦ-ийн уулзвар буюу Сэлбээр орж ирж буй замтай холбох төлөвлөлт хийгдэнэ.

-Газар хөдлөлтийн давтамж ойртож байна. Энэтэй холбоотойгоор нийслэл хотод нурах эрсдэлтэй барилгууд байгааг мэргэжилтнүүд хэлж байна?

-Чухал асуудал хөндлөө. Сайдын шуурхай дээр өнөөдөр уг асуудлыг ярьж, шийдэл гаргалаа. Монгол Улсад 5800 гаруй барилга, байгууламж паспортгүй байна. Ямар нэг байдлаар газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг судлаагүй байгаа үг шүү дээ. Энэ бүх барилгыг хоёр сарын дотор багтаан аймаг, нийслэл, орон нутагт ялгаагүй үзлэг хийх шийдвэр гаргасан. Бид ирэх дөрөв, тавдугаар сард эдгээр барилга, байгууламжтай холбоотой судалгааг хийнэ. Турк, Сирид болж буй асуудлууд байгаа тийм үү. Мөн барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлттэй холбоотой судалгааг хийхээс гадна бид орж буй арматурыг лабораторит судлуулъя. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг манайхан анхаарахгүй орхичихсон байдаг юм байна. Арматур, цементийг асуудлыг нягтлах чиглэл өгсөн.

-Паспортгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тухайн барилгыг улсын комисс хүлээж авдаг биз дээ?

-Жишээ нь арматурыг нь лабораторит шинжлээгүй байна гэсэн үг. Ялангуяа айлуудын барьж буй барилгад бүр байдаггүй юм байна. Дур, дураараа зургаа гаргаад барьчихдаг. Хувийн хэвшлийн барьж буй барилгууд ч гэсэн дур, дурандаа арматур аваад бариад явчхаж байгаа юм. Тиймээс энийг зохицуулах шаардлага гарч байна.

-5000 гаруй барилгыг яагаад улсын комисс хүлээж авсан юм бэ?

Паспортжуулж, нарийвчилсан судалгаа дүгнэлтийг гаргая гэж байгаа юм.

-Дээрх паспортгүй барилгаас хэд нь сургууль цэцэрлэгийн барилга байгаа вэ?

-Яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Хүчитгэх талаар бид “Жайка”-тай хамтраад тодорхой тусламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь ОБЕГ-т байгаа. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн барилгыг хүчитгэхэд одоогийн байдлаар 11 сургуулийн барилгад хийхээр төлөвлөсөн.

-Орон сууцны үнийн хэт хөөсрөлд ямар зохицуулалт хийх вэ?

-Би ажил аваад удаагүй байна. Нягтлах ёстой гэж үзэж байна. Ижилхэн баригдсан хоёр барилга хоёр өөр үнэтэй байх жишээтэй. Үнийн асуудлыг судлахаар ажлын хэсэг гаргасан. Хятадад төмрөөс бусад барилгын материал айхавтар өсөөгүй юм билээ. Гол өссөн нь тээвэр логистик байхгүй юу. Үнэхээр тээврийн үнэ бууж байхад барилгын үнэ буух ёстой. Тиймээс дахин нэг нягтлах чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн.

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү?

-Хүндрэлтэй байгаа. Ний нуугүй хэлэхэд ипотекийн зээлийг төв банкаар дамжуулж санхүүжүүлж байна. Энэ нь тодорхой хэмжээнд инфляцид нөлөөлж байна. Гарч буй хэмжээ мөнгөний эрэлтийг нэмэгдүүлж байна. Тэр нь эргээд инфляци болж байна. Инфляци болсон мөнгө эргээд барилгын үнэ өртөгт нөлөөлдөг. Монголбанкнаас мөнгө авна гэдэг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхээс өөр арга зам байхгүй. Цаашдаа эх үүсвэрийг нь өөрчлөх шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...