Португалийн санваартнууд 70 жилийн хугацаанд 4000 гаруй хүүхдийг хүчирхийлснийг илрүүллээ хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 02 сарын 14 10:32 Францад 3000 орчим санваартан, шашны албан тушаалтнууд 200,000 гаруй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэрэг өмнө нь гарч шуугиан болж байсан. Тэгвэл энэ хэргийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сараас Португалийн комисс энэ талаар судалгаа явуулж ажиллаж эхэлсэн юм. Комиссын дүгнэлт энэ даваа гарагт гарсан бөгөөд маш аймшигтай тоо тайланд бичигджээ. Тодруулбал, Португалийн Католик сүмийн гишүүн, шүтлэгтэн 4,815 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн аймшигтай тоог Португалийн судалгааны комисс мэдээллээ. Энэ нь сүүлийн 70 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо бөгөөд мөсөн уулын зөвхөн оройн гэж уг асуудлыг судалж буй комиссын тайланд дурджээ. Тус комиссыг тэргүүлсэн хүүхдийн сэтгэцийн эмч Педро Стрехт “Бага насандаа хүчирхийлэлд өртсөн, энэ бүх аймшигт үнэнээ дэлгэж зүрхэлсэн бүх хүнд хүндэтгэлээ илэрхийлээд бодит хохирогчдын тоо статистикаас хамаагүй илүү байгаа гэв. Тэрээр 4,815 тохиолдол нь 1950 оноос хойш Португалийн шашны гишүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн “үнэмлэхүй” хамгийн бага тоо юм. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь (77%) санваартнууд байсан бөгөөд хохирогчдын ихэнх нь эрчүүд байсан гээд тэднийг католик шашны сургууль, сүм хийд, санваартнуудын гэр, бусад газарт хүчирхийлэлд өртсөн гэж нэмж хэлэв. Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байсан бөгөөд хамгийн бага хохирогч нь хоёрхон настай байжээ. Бишопуудын/ сүмийн хамба нар/ бага хурлын тэргүүн Хосе Орнелас эцсийн тайлангийн танилцуулгад оролцсон энэ талаар дараагийн даваа гарагт хариу өгөх болно гэжээ. Хүчирхийлэлд өртсөн хэргийн талаар мэдээллүүдийг Португалийн бүх бүс нутгаас гаралтай хүмүүсээс гадна Европ, Африк, Америк тивийн бусад оронд амьдардаг Португалийн иргэдээс комиссынхонд ирүүлжээ. Комисс 500 гаруй хохирогчтой ярилцаж, сүмийн түүхэн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, бишопууд болон бусад шашны гишүүдтэй ярилцлага хийсэн байна. Комиссын сонссон мэдүүлгүүдийн 25 нь 20 гаруй жилийн өмнө үйлдсэн, шүүх ажиллагаа явуулах боломжгүй байсан тул мөрдөн байцаалтад улсын прокурорын байгууллагад шилжүүлжээ. Мөн тус хорооноос 30 жилийн өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахын тулд хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. өмнөх нийтлэлСэрэмжлүүлэг: Мөс цөмрөх аюулаас болгоомжил!Дараагийн нийтлэлЭнэ жилийн “Super Bowl” шоуг 113 сая хүн үзжээ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа Холбоотой мэдээбусад мэдээ Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ 2025 оны 06 сарын 09 12:44 Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга... Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай 2025 оны 06 сарын 09 11:11 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль... Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ 2025 оны 06 сарын 09 11:03 Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны... Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ 2025 оны 06 сарын 06 09:29 Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...