Home Дэлхий Ким Жон Уны залгамжлагч охин Солонгосын ардын армийн ойн цайллагад оролцжээ

Ким Жон Уны залгамжлагч охин Солонгосын ардын армийн ойн цайллагад оролцжээ

0
Ким Жон Уны залгамжлагч охин Солонгосын ардын армийн ойн цайллагад оролцжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн охиныг өнгөрсөн оны сүүлээр хоёр ч арга хэмжээнд  дагуулан  явж олны хараанд өртүүлсэн. Энэ үед Кимийг охиныгоо өөрийнхөө залгамжлагчаар тодруулахаар бэлдэж байна гэсэн яриа гарсан билээ. Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт  Ким цэргийн хуаран дахь тансаг цайллагад охиноо дахин дагуулан иржээ. Үүнийг залгамжлагчаа зарлаж байгаа бас нэг дохио гэж CNN дүгнэв.

Цайллагад Кимийн хоёр дахь хүүхэд гэж таамаглаж буй 9 орчим настай Жү Аэ болон эхнэр Ри Сол Жү нар оролцсон  байна. Энэхүү цайллага нь Солонгосын ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ байсан гэж БНАСАУ-ын  төрийн хэвлэл мэдээллээ. 
Тус улсын төрийн мэдлийн “Родонг Синмун” сонинд цэргийн офицерууд алга ташиж, хүлээн авалт хийх газар руу орох үед Ким охин болон түүний ээжийн хажууд алхаж байгаа зургуудыг нийлсэн байна. Хүлээн авалтын үеэр охин тэргүүлэх ширээний төвд буюу аав, ээжийнхээ дунд  суужээ.
Цэрэг арми нь хүчирхэг улс оронд ийм чухал арга хэмжээнд охиноо оролцуулж тодруулж харагдуулсан нь том дохио гэж үзэж буйгаа Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли ярьжээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here