Алтай, Хангай, Хэнтийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их цастай байна

Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 11-20 см, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.
Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам , 10 хоног тутам, өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа, цаг үеийн нэмэлт ажиглалт  гэж хийж байна.
Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөлөөлж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...