Home Онцлох Ж.Мөнхбатын тойрогт нөхөн сонгууль явуулна

Ж.Мөнхбатын тойрогт нөхөн сонгууль явуулна

0
Ж.Мөнхбатын тойрогт нөхөн сонгууль явуулна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 30-ны өдөр  УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын тухай хуулийн 10.2-т зааснаар уг хүсэлтийг  хүлээж авах эсэхийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой. Тэгэхээр ирэх гуравдугаар сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгах эсэх асуудлыг УИХ хэлэлцэнэ гэсэн үг. Мөн үүний дараа Ж.Мөнхбат гишүүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явуулах, эсэх асуудал өрнөнө. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.6-д зааснаар орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг  жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль  явуулахгүй гэж заасан  байдаг.  Харин УИХ-ын хаврын чуулганаар Ж.Мөнхбатын гишүүнийг чөлөөлснөөс хойш гээд тооцоход бүрэн эрх дуусах хугацаа нэг  жилээс илүү байгаа учир хуулийн дагуу Ж.Мөнхбат гишүүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явуулж таарах нь ээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн орон гарсан  бол орон гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн сонгууль  явуулах  саналыг СЕХ УИХ-д ирүүлж, уг  саналыг хүлээн  авснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг УИХ зарлах ёстой.

Ж.Мөнхбат гишүүн УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here