Эдийн засаг муудсанаас эхчүүдийн төрөлт буурчээ

Өнгөрсөн онд 65090 эх амаржиж, 67874 хүүхэд шинээр төрсөн гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Өмнөх онтой харьцуулахад амаржсан эхийн тоо 8.5, төрсөн хүүхдийн тоо 8.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-4.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-11.1 нэгж хувиар доогуур
байна.

Хүн амын дунд төрөлт эрчимтэй өсөж байснаа ингэж буурсан нь цар тахал болон эдийн засгийн уналттай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өрхийн орлого буурч, амьжиргаа муудахад төрөлт багасдаг зүй тогтол байдаг. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт үэрэг нь төрөлт буурахад ийн нөлөөлжээ. Хүн амаа өсгөх бодлого барьж байгаа манай улсын хувьд төрөлт буурна гэдэг хамгийн таагүй мэдээ юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...