Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах “Ховд эко цемент” үйлдвэр энэ хавраас ажиллаж эхэлнэ. Хөгжлийн банкнаас авсан зээлээ үйлдвэр болгож, зориулалтын дагуу ашиглаасан хуруу дарам цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатараас цемент тээвэрлэж Ховдод аваачихад үнэ нь хамгийн багадаа 2 дахин өсдөг учраас баруун бүсэд барилгын болоод барилгын материалын салыар элгээрээ хэвтсэн гэж хэлж болно.
Ховд аймагт болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр тус үйлдвэрийнхэн хавраас хэвийн горимоор үйлдвэр ажиллаж эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Тус үйлдвэр хуурай аргаар хоногт 1200-1300 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Баруун таван аймгийн цементийн жилийн хэрэгцээ 250 орчим мянган тонн. Тиймээс энэ үйлдвэр ажиллаад эхлэхээр баруун бүсийнхэн цементийн хомстол, үнийн өсөлтөөс ангижирна.
Ховд аймагт байнгын 350 гаруй, шууд бусаар 3000 хүний байнгын ажлын байр бий болж баруун бүсийн барилга, орон сууц бүтээн байгуулалтын өртөг зардал буурах боломжтой гэж үйлдвэрийнхэн хэлж байна. Засгийн газраас орон нутагт шилжин ажиллах хүмүүст 3 хувийн иптекийн зээл олгохоор тогтоол баталсан. Энэ хүрээнд баруун бүсэд барилгын салбар сэргэж, бүтээн байгуулалтууд ар араасаа өрнөнө. Яг энэ цаг үед үндэсний цементийн үйлдвэр ашиглалтад орж байгаад барилгын салбарынхан талархалтай байгаагаа хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хэлж байлаа.
Баруун бүсийн хөгжлийн тулгуур болсон
Бүтээн байгуулалт бахархалтай шүү
4.25 цемент 1 тонн хэд вэ