Home Онцлох Эмэгтэй боксчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

Эмэгтэй боксчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

0
Эмэгтэй боксчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

“Бангкок-2023” сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр боллоо.

Монгол Улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртэв. Тэмцээний 57 кг-ын жинд Б.Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д Г.Бадмаараг, 67 кг-д М.Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан хүрэл медаль зүүлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд О.Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here