Хуулийн биш хулгайчдын засаглал тогтчих вий дээ, Ерөнхийлөгч өө!

Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг биржээр анх удаа худалдав. Хөрөнгийн биржээр зах зээлд гаргана гэдэг товчхондоо бол алдарт нүүрсний хулгайг хааж байгаа хэрэг. Хулгай хийх боломжгүй болоод ирмэгц хулгайчид боож үхтэлээ уурлав. Нам дамнасан хулгайчид Монголоосоо зугтаж гарчихаад гадаадаас эх орон руугаа гүтгэлэг, үймээн самуун руу турхирч байна. Үхэхийн өмнөх үхэр буугаа тавьж эхэллээ. Амьсгалах агаар, гишгэх газаргүй болох тусам хулгайчдын зан авир догширч, яахаас ч буцахгүй болж байна.
Хулгайчид хулгайн эсрэг дуугарсан хүн бүр рүү ноцож байгааг бид харж байна. Тэд асар их мөнгөтэй. Ганц нэгжлэгээр 10 тэрбум гарсныг санаж байгаа биз дээ. Хулгайн энэ мөнгө монголчуудын үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэж, дотроос нь хагалж, тогтворгүй байдал үүсгэх хорт төлөвлөгөө болон амилж байгааг зүгээр хараад суух уу.
Хулгай нь шалгагдаад ирэхээр зөрөөд гадахд руу гараад явчихаж ч байх шиг. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн араас явсан сэтгүүлчдийг сошиалд харлуулж эхлэв. Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрыг нударга зөрүүлсэн, эв эвдрэлцсэн гэж зэргээр удаа дараа цуу тарааж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд УИХ, Засгийн газар, шүүх байгууллагын өмнүүр ороод, ажилд нь хутгалдаад явах боломжгүй л дээ. Хуулиар ч хориотой, чөдөртэй. Гэхдээ монголчуудын үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийн эсрэг хулгайчдын зүгээс явуулж байгаа энэ бүх хорт явуулгыг даамжруулж үл болно.
Хулгайчид мөнгөтэй, хулгайчид хүчтэй. Зарим нь бүр улсаасаа ч баян байх шүү. Гэхдээ эд нарт дийлдвэл, гүтгэлэг дайралт санхүүжүүлж байгаа бохир мөнгөний өмнө сөхөрвөл Монголд хууль биш хулгайчдын засаглал тогтоход ойрхон байна.
Монголд нүүрсний зэсийн гэсэн хоёр нам, бүлэглэл бий гэж Ерөнхий сайд хэлсэн.
Улс төрийн нам утгаа алдаж, хулгайчдаар нэгэнт дүүрчээ. Тогтолцооны шинэчлэл ярьж байгаа энэ цаг үед улс төрийн бүх намыг татан буулгаад шинээр бүртгэе. Хулгай хийсэн хүмүүсийг намууд хасна биз. Мөнгө, тролл хоёр байхад Монголын хууль юу юм бэ гэж хулгайчид илтэд басамжилж байна. Хулгайчдаасаа ингэж салахгүй бол намаар дамжиж төрд шургалсан нүүрсчид, зэсчид дахиад л шинэ хулгай цэцэглүүлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...