Нүүрс тээврийн С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК олгоно

Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ гэдгээ зарлалаа.
2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийнэ.
УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл хангаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаална. Өмнө нь нүүрсийг ам үнээр борлуулж байсан бөгөөд одоогийн олж буй ашгаас хоёр дахин шахуу бага орлого төвлөрүүлж байв. Дээрээс нь нүүрсийг биржээр дамжуулахаар хяналтад орж, хулгай арилна гэж мэдээллээ.

Эхний ээлжид хилийн үнээр нүүрсийг худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж байна. Нүүрсийг хил нөхцлөөр худалдахтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны газарт тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Энийг дүгнээд, нэгдүгээр сарын 18-нд нээгээд, гэрээ нь энэ сарын 20-доор байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны С зөвшөөрлийг олгоно. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрс байна. Үүнтэй холбоотой С зөвшөөрлийг олгоно.

Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрлийг шударга хуваарилж байна. Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн вэбсайтад бүрэн байршуулж байна. Тэндээс ямар зөвшөөрлөөр, ямар аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрөл олгосон бэ гэдгийг ороод үзэхэд нээлттэй.

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд шинээр нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ноогдож байна. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс олгосон.

Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн систем дээр “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт ирсэн байна. Энэ хоёрыг нягталж үзээд, 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн. Зөрүү гарч байгааг анзаарч байгаа байх. Бидний бодитоор олгох нь 4680 С зөвюшөөрөл. Бид ирэх сарын 1-нээс хил нөхцлөөр биржээр нүүрсээ арилжаална. Үүнтэй холбогдуулан бид биржээр арилжаалах нүүрсэн дээрээ 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хадан дээр байгаа, худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан, хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно.

Шаардлага хангасан 7904 С зөвшөөрлийн хүсэлт ирүүлснээс терминал нөхцлөөр 306, өргөтгөснөөр 84, чингэлэг тээврээр 6485, тэвштэй 1029 байна.

Бүх мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн вэбсайтад байршуулна. Цагаан хад дээр байгаа нүүрс гараад дууссан тохиолдолд биржээр арилжих зөвшөөрөлдөө шилжээд явна. Ерөнхийдөө Монгол Улсад олгогдож буй С зөвшөөрлийн 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгогдож байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...