Лангуун дээрх барааны үнэ кассынхаас зөрвөл тухайн дэлгүүр хэрэглэгчдэд зөрүүг олгоно

Сүлжээ дэлгүүрүүд лангуун дээрх барааны үнэ кассын үнээс зөрдөг зөрчлийг давтан гаргахгүй байх амлалтад хүрчээ. Тодруулбал, “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрийн удирдлагууд лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдийн бараанд лангуу кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцах юм байна. Энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулна.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд иргэд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт/ШӨХТГ/ шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж, хохирлыг газар дээр нь шийдүүлэх эрхтэй.

Эх сурвалж: ШӨХТГ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...