Эрээнийг зорихоосоо өмнө эргэж бодох бодол

Цар тахлаас болоод удтал хаалттай байсан Замын-Үүд-Эрээний хилийн боомт энэ сарын 8-нд нээгдэх гэж байна. БНХАУ руу агаарын хил нээгдээд хагас жил шахам болж буй. Одоогоор МИАТ болон “Air China” компани долоо хоногт 4-5 удаагийн нислэг үйлдэж байгаа. Агаарын хүн болон ачаа тээвэр асар өндөр үнэтэй тул хилийн боомт нээгдэж байгаа нь нэг талаас сайн мэдээ. Ажил үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор зорчих бол манай улсын иргэд 30 хоног визгүй нэвтэрнэ. Ингэж зорчихдоо буцах билетээ заавал авсан байх шаардлагатай.

Гэхдээ өмнөд хөршид Ковид-19 тахлын дэгдэлт төдийлөн буураагүй, эрсдэл өндөр хэвээр байгааг бодолцох ёстой. БНХАУ-ыг зорих монголчууд 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан тохиолдолд хилээр нэвтрүүлнэ. Айлын тал аялал жуулчлалын зорилгоор монголчуудыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Монголоос шинжилгээ өгсөн хүнийг нэвтрүүлж байгаа хэрнээ эргээд Хятадаас гарахад зөвхөн асуумж бөглөөд хил нэвтрүүлнэ гэж журамласныг анхаарахгүй өнгөрч боломгүй.

Өмнөд хөршид зорчсон хүмүүс Монгол руу шинжилгээ өгөхгүй нэвтэрнэ гэдэг Ковид-19 цар тахлын халдвар тээж орж ирэх эрсдэлийг дагуулна. Дотооддоо арай гэж тогтоон барьсан халдварын дэгдэлтийг эргээд сэдрээчихвэл хэчнээн хүний амь нас эрсдэлд орохыг тааж хэлэх арга байхгүй. БНХАУ-ын Эрээн хотын худалдаачид монголчуудыг хүлээж авахад бэлдэж байгаа зураг, мэдээлэл цахим орчинд хөвөрч байна. Сар шинийн баяраар хямд үнэтэй ч чанар муутай бараагаа эргэлдүүлэх гэж тэр шүү дээ. Сар шинээр үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэх уриалгыг бодож үзээсэй.

Хятадаас ирэх хүмүүсээс шинжилгээ өгөх шаардлага тавихыг Европын холбоо гишүүн улсууддаа уриалсан байна лээ. Бид ч бас энэ талаар харилцан тохиролцож яагаад болохгүй гэж. Цар тахлын халдвар тээж ирэх, үндэсний үйлдвэрлэгчид борлуулалтгүй болох хоёр ч том эрсдэл биднийг анаж байна. Эрээн явахаасаа өмнө эргэж нэг бодоорой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...