Хөгжлийн банк сэхээний тасгаас энгийн рүү шилжлээ

Хөгжлийн банк энэ оны эхэнд дампуурахад ойрхон байв. Эдийн засгийн болоод улс төрийн бүлэглэлүүд энэ банкийг тонон дээрэмдэж, зээл авчхаад төлөлгүй луу унжсан байдалтай байсан. Засгийн газраас бодит байдлыг нээлттэй зарлаж, хэвлэлүүд тултал явсны үр дүнд найдваргүй гэх ангилалд оруулж буруу гараар орох гэж байсан олон тэрбум төгрөгийг төлүүлэх кампанит эхэлсэн. Ер нь бол 1.3 их наяд төгрөг тавиад туух байлаа шүү дээ. Хөгжлийн банк дампуурвал улсаа чирээд унагах том эрсдэл бодитоор нүүрлээд байсан юм.
Үр дүн сайнаар гарчээ. Хөгжлийн банк ирэх оноос хэвийн ажиллах боломж бүрдсэнийг тус банкны удирдлагууд мэдэгдэв. Зээлийн эргэн төлөлт 1 их наяд 67.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээлийн үзүүлэлт 55-аас 12 хувь болж буурчээ. Хөгжлийн банкнаас 32 зээл дээр хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд шалгуулахаар АТГ-т хандсан. Үүнэээс 20 хэргийг прокурор хянаад шүүх рүү шилжүүлжээ. Хулгай илрэхэд, хулгайчид гэсгээлээ хүртэхэд ганцхан алхам үлдсэн гэсэн үг. Одоо шүүх зэрэг хууль хяналтын байгууллагынхан ажлаа сайн хийх үлдлээ.
Улиран одож буй 2022 онд бүтэн жил сэхээний тасагт байсан Хөгжлийн банк ийн олж авах найдваргүй гэгдэж байсан зээлээс 1 их наядыг эргүүлэн төлүүлж чадлаа. Зээл авсан бол эргэж төлөх нь үүрэг. Гэхдээ хуйвалдаанаар зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан гээд болж бүтэхгүй бүхэнтэй нүүр тулсан гэхэд эргүүлж төлүүлж чадсан нь амжилт юм. Төлөөгүй зээлүүд ч бас үлдсэн. Тэрхүү хөрөнгийг эргүүлэн төлүүлэх ажлыг 2023 онд үргэлжлүүлэн хийх ёстой. Юутай ч дампуурлын ирмэгт ирж сэхээний тасагт байсан Хөгжлийн банк 1 их наядын зээлээ эргүүлэн олж авч, энгийн тасагт шилжлээ.
Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...