Ж.Алдаржавхлан: Засаг захиргааны хуваарилалт, тогтолцоо буруу байна

Хан-Уулд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан засаг захиргааны одоогийн хуваарилалт, тогтолцооны талаар өөрийн санаа бодлоо бичжээ. Бүрэн эхээр нь нийтлэв. Хэдэн жилийн өмнөөс толгойноос минь салахгүй байсан нэгэн бодол саяхнаас дахин сэдэрлээ. Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ байгуулагдаад 30 жил болжээ. Энэ хугацаанд 8 удаагийн ИТХ-ын сонгууль болсон байх юм. 30 жил гэдэг чамгүй хугацаа өнгөрсөн ч гэсэн иргэдээс нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэж хэн юм бэ, юу хийдэг хүн бэ гэдэг асуултыг асуусаар байгаа нь сонин.

Гэтэл “Х” гэдэг хүн Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болох гэж баахан хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө гаргаж, амлалт өгч гарч ирчхээд асуудлуудыг ярайтал шийдэж байгаа юу гэвэл мэдээж үгүй. Маш их өрсөлдөөнт сонгуулийн санал хураалтаар ялж гарч ирсэн болохоор иргэд “Х” ийг их л чухал хүн болсон гэж боддог юм.

Манай нийслэлийн хамгийн, хамгийн зовлон нь бол:

  1.  Замын түгжээ
  2.  Утаа
  3.  Нийтийн тээвэр
  4.  Зөвшөөрөлгүй газар гэнэт барилга эхлүүлэх гэх мэт асуудлууд байна.

Иргэд дээрх асуудлаар дүүрэгтээ хандахаар энэ нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлууд байна гэдэг.

Тэгэхээр энэ гол асуудлуудыг шийдэх эрх мэдэл зөвхөн Нийслэлийн Засаг даргад байгаа юм бол Дүүргийн Засаг дарга, ДИТХурал юу хийж оршиж тогтнож байна вэ? Зүгээр хог шороо ачих, цэцэг ногоо услах, жижиг тохижилтын ажил хийх гэх мэтхэнээр асар том бүтцийг тэжээж, цаг нөхцөөж, шат дамжлага болж дараачийн шинэ 30 жилийг өнгөрүүлэх үү?

Энэ бүх асуултаас харахад өнөөдөр 30 жилээ тэмдэглэж байгаа одоогийн засаг захиргааны хуваарилалт, тогтолцоо зөв биш байна гэж би хувьдаа үзэж байна. Харин эдгээр ойлгомжгүй байдлын тухай өнгөрсөн хугацаанд дүүргийн төлөөлөгчөөр сонгогдож байсан хүмүүс яагаад гаргаж тавьдаггүй байсан юм бэ? Ийм л байх ёстой юм байлгүй дээ гэж бодоод өнгөрүүлдэг байсан юм уу?

Яг бодит амьдрал дээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны засаг дарга  нар зөвхөн хүмүүсийн зовлонг сонсож, аргадаж суудаг хүн болж хувирсан. Тийм учраас засаг захиргааны шинэчилсэн хуваарилалтыг зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага бий нь болсон гэж үзэж байна.

Нийслэлийн ИТХ, Дүүргийн ИТХ гэдэг ижил үүрэг, зорилготой давхардсан бүтцийг нэгтгэж, хөрөнгө зардлаа хэмнэмээр байна.

Анхан шатанд УЛС ТӨРИЙН ХЭНЭЭТЭЙ, ХООСОН АМБИЦТАЙ ЗАЛУУСЫГ ОЛНООР НЬ ҮЙЛДВЭРЛЭЖ, БОЙЖУУЛЖ БАЙГАА НИЙСЛЭЛИЙН БОЛОН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН АЛЬ НЭГИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЦАГ НЬ БОЛСОН.

Монголын айл өрх, албан байгууллага болгонд улс төр ярьдаг болжээ. Нийтээр улс төржиж, дэлхийн хаана ч байхгүй улс төржсөн орон болсон байна. Дүүрэг, хороо, сумын ажлын түвшинд улс төржилт, талцал, хөрөнгө гарзадсан сонгууль хийнэ гэдэг нь огт хэрэггүй зүйл санагдана. Шинээр хэлэлцэгдэж болзошгүй болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтдөө энэ асуудлуудыг тусгахыг хууль тогтоогчдоос хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...