Сул цалинтай Д.Ганболд, дүүргийн дарга нарыг цэвэрлэгээнд гаргая

Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүндэрсэн талаар олон нийт цахим орчинд шүүмжлэл өрнүүлж байна. Давсаа цацаж, халтиргааг арилгахыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардав. Зүй ёсны шаардлага. Ажил хийх гэж асуудал шийдэх гэж, удирдлагаар хангах гэж өөрсдөө хүсэж дарга болцгоосон.
Гэхдээ нийслэлийн удирдлага бол ганц хүн биш. Албан тасалгаандаа халуун цай зөөлгөж уугаад, Хотын даргын ард нуугдаж байгаа өчнөөн хувалз бий. Нийслэл 9 дүүрэгтэй, бүгд Засан даргатай. Дүүргийн дарга нар яагаад дүлий царайлаад гүлдийгээд байгаа юм бэ. Тансаг өрөөндөө биш халтиргаатай зам руугаа гараач.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж том дарга бас бий. Нөгөө 60 тэрбумын схемийн авторуудын нэг, Д.Ганболд гэж энэ хүн яагаад ажлаа хийхгүй нуугдаж тоглоод байна вэ. Суга царайлаад, суудалдаа шигдэх гэж ирсэн юмуу. Чадахгүй бол зайгаа тавиад зайлж тус болооч. Хотын аж ахуйн буюу зам талбайн цэвэрлэгээ, тохижилтыг Ерөнхий менежер ноён Д.Ганболд хар толгойгоороо хариуцдаг.
Д.Ганболд болон 9 дүүргийн Засаг дарга бүгд цалингаа бүтэн авдаг хэрнээ ажлаа хагас дутуу хийж байна. Энэ шударга ёс мөн үү. Хүн айж, нохой гасалмаар их цас орчихоогүй. Ажлаа хийж чадахгүй байгаа нуугдах донтой энэ дарга нараас ч бас хариуцлага нэхье. Уйлан дуугарч дарга болцгоочихоод улсын нийслэлийг сөнөөх эрх та нарт байхгүй.
Сэтгэл байвал замын мөсийг арилгаж болдог. Харин мөснөөс хүйтэн цэвдэг хандлагатай дарга нарыг яаж арилгах вэ?

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно

Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийн сургалт, бясалгал энэ сарын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Бангконгт Монголын Элчин сайдын эхнэр өндрөөс унаж амиа алджээ

Тайландад суугаа Монгол Элчин сайдын эхнэр О.Л  Бангкок хотын...

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш...