Месси мөрөөдлөө биелүүлж, Аргентин гурав дахиа аваргалав

Катар 2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын хооронд өрнөж, тус тэмцээний түүхэнд хоёрт орох олон гоолтой өндөрлөлөө. Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар ялалт байгуулав.

Францын залуу од Килиан Мбаппе түүний замд саад болох гол хүн болж, ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд хэт трик (гурван гоол) хийсэн хоёр дахь тамирчин болсон ч Аргентины шигшээ багийг хожиж чадсангүй. Өмнө нь зөвхөн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолт долоон гоолтой (Бразил:Швед 5:2) өндөрлөж байсан нь өчигдрийн тоглолтын дээр гарах үзүүлэлт байв.

Өөр гурван шигшээ тоглолт 1930, 1938, 2018 онуудад зургаан гоолтой өндөрлөж байсан ч 4:2 харьцаагаар дуусаж байжээ. Килиан Мбаппегаас өмнө шигшээ тоглолтод хэт трик хийсэн ганцхан тохиолдол байсан нь 1966 оны ДАШТ-д гаргасан Жоф Харстын үзүүлэлт байжээ.

Лионел Месси авсан цомынхоо цуглуулгад дутаж байсан хөл бөмбөгийн ДАШТ-ий цомыг ийнхүү нэмж авлаа. Тэрбээр Ballon d’Or шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, Копа Америка тэмцээний цомыг нэг удаа, Испанийн Ла Лигагийн аваргын цомыг 10 удаа, Францын Ligue 1 лигийн цомыг нэг удаа тус тус өргөж байв.

Аргентины шигшээ баг гурван удаа (1978, 1986, 2022) дэлхийн аварга болсон амжилтаар улс орнуудаас дөрөвдүгээрт бичигдэх боллоо. Одоогоор ДАШТ-д Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа тус тус түрүүлсэн бол Аргентин 3 түрүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт...

Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...