ДАШТ: Мбаппе VS Месси

Анхны учрал

Месси, Мбаппе нар өмнө нь баг болон улсынхаа төлөө гурван тоглолт хийж байсан. Анх 2018 онд ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр  Франц Аргентиныг шөвгийн 16-д 4:3-аар хожсон. Тэр өдөр Мбаппе хоёрдугаар хагаст хоёр гоол хийсэн бол Месси онооны хүснэгтэд орж чадаагүй ч хоёр оновчтой дамжуулалт өгч байв. 

Дараа нь Мессиг Барселонад байх үед 2021 оны 2-р сард супер одууд УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16-д  дахин тулалдсан. Камп Ноу цэнгэлдэхэд болсон эхний тоглолтод Аргентин торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн бол Мбаппегийн гайхалтай хет-трикийн ачаар 4:1-ээр шийдвэрлэх ялалт байгуулж байлаа. 

 

 

 

 

23 насны тоон үзүүлэлт

Дөнгөж 23 настай Мбаппегийн байгуулсан амжилт маш их. 2018 онд 19 настай байхдаа ДАШТ-д түрүүлсэн. Гэвч Месси 23 насандаа аль хэдийнээ Ballon d’Or болон УЕФА Аваргуудын лигийн аварга болсон байсан бол Мбабе одоо ч яг энэ амжилтын төлөө хичээсээр яваа. Хоёр тоглогчийн 23 настай үеийнх нь амжилтыг үндэслэн гаргасан статистикаас үзэхэд Мбаппе талбай болон багийн нийт цомд үзүүлэх нөлөөллийн хувьд Мессигээс бага зэрэг давуу байдаг.

ДАШТ-ий үзүүлэлт

Хоёр тоглогч хоёулаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн болон хувь хүний ​​амжилтыг үзүүлсэн. Мбаппе өнөөг хүртэл тус тэмцээнд ердөө ганцхан хожигдсон бөгөөд 12 тоглолт дутуу тоглосон ч нийт гоолыг нь тоолбол Мессигээс ердөө хоёр гоол дутуу байгаа юм. Харин Аргентины агуу тоглогч таван оновчтой дамжуулалт өгч,  ДАШТ-д таван удаа ялагдсан “шарх”-тай Месси дэлхийн аваргад нийтдээ 25 тоглолтод 11 гоол оруулсан бол Мбаппе 13 тоглолтод есөн гоол оруулсан.

Мессигийн урт хугацааны амжилт давтагдах уу?

Месси бол өсвөр наснаас эхлэн гуч давсан насандаа ДАШТ-д гоол оруулсан цорын ганц тоглогч. Мбаппе хэрвээ 2030 оны тоглолтод тоглож, оноо авбал Месситэй мөр зэрэгцэх  болно гэж FIFA-аас мэдээлсэн удаатай. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...