Индонезид гэрлэлтээс гадуур бэлгийн харьцааг хориглосон нь жуулчдад эрсдэл учруулахгүй гэв

Индонезийн парламент өнгөрсөн долоо хоногт гэрлээгүй хосуудын хамтын амьдралыг хориглож, гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль баталсан. Тэгвэл аялал жуулчлал өндөр хөгжсөн Бали арлын амбан захирагч Индонезид гэрлэлтээс гадуур бэлгийн харьцааг хориглосон нь жуулчдад эрсдэл учруулахгүй гэж мэдэгджээ.  Амбан захирагч Уэйан Костер шинэ хуулиар эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхдүүд нь гомдол гаргасан тохиолдолд л эрүүгийн хэрэг үүсгэн шалгах учир жуулчид тус улсын эрүүгийн хуулийн өөрчлөлтөд санаа зовох хэрэггүй гэв. 
Тус улсын засгийн газар зочид буудал, вилла, орон сууц, зочны байшин, зуслангийн газар, рашаан сувилал зэрэг аялал жуулчлалын аль ч байранд бүртгүүлэхэд гэр бүлийн байдлыг шалгахгүй гэдгээ мөн мэдэгдлээ.
Индонезийн аялал жуулчлалын салбарын зөвлөлийн дэд дарга Маулана Юсран энэ хууль цар тахлын дараа эдийн засаг, аялал жуулчлал дөнгөж сэргэж эхэлж буй энэ үед  жуулчдыг нэмэх төрийн бодлогын эсрэг ажиллаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...