Цасан шуурганаас 39 хүүхэд, 220 том хүнийг авран хамгаалжээ

0
114
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар орон нутгийн замд цасан шуурганд уруудсан, цасанд боогдсон нийт 46 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж ажиллажээ.
Дуудлага мэдээллийн дагуу цасан шуурганы улмаас хөлдөж, осгож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй 39 хүүхэд, 220 том хүнийг аварч, 46 автомашин техникийн аюулгүй байдлыг хангасан байна.
Цаг агаарын гэнэтийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, цасан шуурганд боогдох, уруудах, төөрөх эрсдэлтэй сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагаас иргэд олон нийтэд тухай бүр мэдээлдэг.
Иймд иргэд, олон нийт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүлээн авч, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу