Хүнсний хувьсгалыг нийслэлд эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол гарсан.

Улаанбаатар хотод тус хөдөлгөөний нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран  2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зэрэг хүндэт зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин оролцлоо.

Хүн амын хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2021 оны байдлаар тооцож үзвэл, нийслэлийн иргэд жилд 54.3 мянган тонн малын мах, 18.1 мянган тонн шувууны мах, 72.4 мянган тонн сүү, 81.4 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 45.2 мянган тонн гурил, 81.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тонн төмс, 117.6 мянган тонн хүнсний ногоо, 9 мянган тонн өндөг, 10.4 мянган тонн ургамлын тос, 4.6 мянган тонн цөцгийн тос хэрэглэдэг. Эдгээрээс мах, гурил, төмсийг 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөгний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломжтой юм.

Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад  нийслэлийн хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэрийн 15,000 гаруй ажилтан, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй 2800 гаруй иргэн, тариаланч, эрчимжсэн мал аж ахуйгаа уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 5000 гаруй өрх, 300 гаруй фермер эрхлэгч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын ажил хэрэгч санал санаачилга, идэвх оролцоо, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...