Хашаа, хайс чөлөөлөх ажил 94.1 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан байна.

2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж гаргаж, зөрчилтэй хашаа хайсны судалгааг хийжээ. 1104 га газрыг хамран хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3566 хашаа, хайсны зөрчил илэрчээ. Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгдсэн байна. Энэ дагуу 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн ба өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна.

Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилгана гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...