Хоёр сурагч хий цацсанаас 30 гаруй сурагч хордож, эмнэлэгт хүргэгджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн “А” байрны нэг давхарт хий цацсанаас үүдэн багш, сурагч, сургуулийн ажилтнууд хордсон байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэргийн улмаас нийт 31 сурагч, зургаан том хүний хамтаар эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тухайн иргэдийн биеийн байдал тааруу бөгөөд хоёр хүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулж, хий цацсан этгээдийг илрүүлсэн эсэхийг тодруулбал “Өнөөдөр 11:05 цагаас тус сургуульд шалгалт хийсэн. Тухайн сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй “Э нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага цацсан байна. Их завсарлагааны үеэр нэг давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь камерын дүрс бичлэгээр тогтоогдлоо. Тухайн хэргийг үйлдсэн сурагчид бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...