Бусдын толгой дээр кофе асгадаг Б.Ариунзаяа дахин танхайрчээ

Муудалцсан охиныхоо толгой дээр кофе асгаж шуугиан тарьж байсан Б.Ариунзаяа дахин танхайрч, бусдыг зоджээ. Тэрээр барны гадаа нэгэн эмэгтэйн биед халдсан ба энэ хэргийг нь  өнөөдөр шүүхээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...