БНСУ-ын Сөүл хотын Итевон гудманд болсон хэллоуний баярын үеэр 154 гаруй хүн нас барсан харамсалтай хэрэг гарч БНСУ даяар гашуудал зарлаад байгаа. Хууль хяналтын байгууллагынхан эмгэнэлт ослын шалтгааныг судлан дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Тэгвэл ослын үеэр тухайн газар байсан хэд, хэдэн хүний мэдүүлгээр туулайн баг өмссөн 5-6 залууг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Туулайн багтай залуус цугларсан олныг түрээрэй, дайраарай гэх зэргээр турхиран орилж араас нь зориуд түрж байсан аж. Тэдгээр залуус араас нь зориуд түрж зай гармагц дахин шахаж түрэх зэргээр хүмүүсийг унагаж, улам шахалдуулсан байна. Ослын газар байсан нэгэн залуугийн мэдүүлгээр болиоч гэж уурлаж, гартаа байсан юмаа тэдэн рүү шидэхэд залуус зугатаад яваад өгсөн. Тэднийг заавал олж шийтгэх хэрэгтэй гэжээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн залуусыг олохын тулд CCTV шалгаж эхэлсэн байна.