SOS: Залуусын цус харвалт 20-26%-ийг эзлэж байна!!!

Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтаар өвчлөх эрсдэлтэй байдаг гэх  тоо бий. Монгол Улсын хувьд тархины харвалт түүний нас барaлтын түвшнөөр дэлхийд дээгүүрт бичигддэг. Ялангуяа тархины цус харвалтын нас баралтын түвшин манай улсад өндөр. Сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26%-ийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй юм.

Иймээс Эрүүл мэндийн даатгалын  үдэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолд тархины цус харвалт болон тархины судасны бусад эмгэгүүдийг ЭМД-ын сангаас 85-100 хувь хариуцахаар тусгаж, даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс бүрэн сэргийлэхэд анхааран ажиллаж байгаа ажээ.

Тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой байдаг.

Харвалтыг дотор нь цусан хангамж дутагдах харвалт, цус алдалтын харвалт гэж хуваадаг байна. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархины аль нэг хэсэгт үхжил үүсдэг. Цус алдалтын харвалтын үед тархины артерийн судас хагарснаас тархин дотор, эсвэл гадаргууд цус алддаг. Ингэж тархины судас бөглөрөх, эсвэл бүрэн бүтэн байдлаа алдсанаас тархины цусан хангамж алдагдаж, эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эсүүд үхжихийг харвалт гэнэ. Харвалт өгсөнөөр хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гардаг.

Харвалтын хамгийн гол шалтгаан цусны даралт ихэссэнээс болдог. Тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлнө. Ерөнхийдөө энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан нь стресс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой.

Та өөрийгөө харвалтаас бүрэн сэргийлж чадна. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст:

  • Амьдралын идэвхгүй хэв маяг
  • Тамхидалт
  • Цусны даралт ихдэлт
  • Таргалалт
  • Цус өтгөрөлт
  • Чихрийн шижин
  • Зарим нэг эмийн хэрэглээ орно.

Эдгээрээс хамгийн гол хүчин зүйл нь цусны даралт ихдэлт бөгөөд даралтыг бүрэн хяналтандаа авч, тогтворжуулах боломжтой юм. Ер нь харвалтанд нэрвэгдэгсдийн 40 хувь нь 140мм.муб-аас дээш даралттай байна гэсэн судалгаа ч байдаг. 

Дараах шинж тэмдэг гарсан тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагатай гэдгийг та мэдэж байх нь маш чухал. Үүнд:

  • Биеийн аль нэг хэсэг, жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд, эсвэл бүхэлдээ, гэнэт сулрах, саажих, бадайрах
  • Хэл ярианы бэрхшээлтэй, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох
  • Нүд бүрэлзэх, юм хоёрлож харагдах (ялангуяа нэг нүдэнд)
  • Толгой эргэх, гуйвах, гэнэт унах
  • Толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...