БНСУ-ын Сөүл хотын Итовен гудманл болсон хэллоуний баярын үеэр маш олон хүн хүн амьсгалын дутагдлаас болж нас барсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 29-ний орой боллоо. Хэллоуний фэстиваль тэмдэглэхээр 100 мянган хүн цугласан ба давчуу, богино, уруу байрлалтай гудамжинд олон мянган хүн цугларч шахцалдан дарагдаж, мөн агаарын дутагдлын улмаас нас баржээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр 154 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтсэн байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол холбогдох албан тушаалтнуудад хүмүүст яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийхийг тушаасан гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Аврах ажиллагаанд 400 гаруй хүн ажиллаж байна.