Индонезид 99 хүүхэд нас барсан тул ханиадны сиропон эмнүүдийг түр хориглолоо

Индонези улсад ханиад хүрч эмчлүүлсэн бага насны 99 хүүхэд нас барсан тул тус улсаас бүх төрлийн ханиадын шингэн сиропон эмнүүдийг худалдаалахыг түр  хоригложээ. Индонезийн Эрүүл мэндийн сайдын хэлснээр ханиадны сироп уусан хүүхдүүдийн бөөр гэмтсэнээс 99 хүүхэд нас барж, 209 хүүхэд хүндээр өвдсөн ба бүгд зургаагаас доош насны хүүхдүүд  байгаа аж.

Яг аль сиропон  эмэнд орсон хортой найрлага ийм зүйлд хүргэж байгааг одоо шалгаж байна.

Үүнээс өмнөхөн баруун Африкын Гамби улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 4 төрлийн ханиадны сиропон эмэнд хордож бөөрний дутагдалд орсноор 70 хүүхэд нас барсан хэрэг гарсныг  Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагаас мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулж Энэтхэгийн засаг захиргаанаас энэ сарын эхээр Шинэ Дели хотод байрлалтай тухайн эмийн үйлдвэрийг хаасан юм. Гэхдээ тэдгээр энэтхэгийн эмнүүдийг Индонезийн худалдаанд байгаагүй ажээ.

Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикины хэлснээр барилгын будаг, хуванцар, 
зарим гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад агуулагддаг этилен гликол, диэтилен гликол 
гэх бодис зарим хүүхдийн уусан эмнээс илэрсэн байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...