Аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэний амь аварчээ

Нийлэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр энэ онд гал түймэр, аврах ажиллагааны нийт дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар өсчээ.
Он гарснаас хойш аюулт үзэгдэл, ослоос 2377 иргэний амь аварч, 78.5 тэрбум төгрөгийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагыг өмнөх гурван жилийн дундажтай харьцуулахад, 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Он гарснаас хойш үерийн 120 гаруй дуудлагад ажиллаж, 150 иргэнийг аварсан байна.  Сүүлийн 12 жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд усны ослын 42 дуудлага бүртгэгдэж, 80 иргэнийг аварчээ. Мөн нөлөөллийн ажил хийсний үр дүнд усанд осолдсон иргэдийн тоо 3.5, дуудлага 17.7 хувиар буурсан байна.  Өнгөрсөн хавар хуурайшилт их байсан ч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч, ногоон бүсэд эргүүл зохион байгуулснаар томоохон ой, хээрийн түймэр гараагүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...