Хятад олон улсын нислэгүүдээ нэмж байна

Хятадын агаарын тээврийн компаниуд олон улсын нислэгүүдээ нэмж эхэлжээ.  “The Paper” сайтын сурвалжлагч Хятадын “China Eastern”, “China Southern Airlines”, “Hainan Airlines” зэрэг агаарын тээврийн компаниудиас мэдээлэл бэлтгэсэн бөгөөд энэ мэдээлэлд дурдсанаар Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоог дэс дараалалтай сэргээх тухай холбогдох шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд агаарын тээврийн компаниуд нислэг сэргээх төслийг боловсруулж, олон улсын нислэгийн олон маршрут сэргэж байгаа аж.

Аравдугаар сарын 30-наас эхлэн Хятадын иргэний агаарын тээврийнхэн өвөл хаврын улирал солигдох үеийн нислэгийн төлөвлөгөөндөө зохицуулалт хийх юм. Өвөл хаврын улирлын горимоор ажиллуулж эхэлснээр, “China Eastern” компани нь долоо хоног тутмын зорчигч тээврийн олон улсын нислэгийн маршрутаа 42 болгон нэмж, 108 нислэгтэйгээр тогтмолжуулах юм байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу “China Southern Airlines” компани өмнө нь долоо хоног тутамд олон улсын 71 нислэгтэй байсныг нэмж 86 болгожээ. “Hainan Airlines”-ын хувьд 11-р сарын 6-нд Чунчин-Ром чиглэлийн олон улсын нислэгийн давтамжаа нэмж, долоо хоног тутамд хоёр удаагийн нислэг үйлдэх юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...