Төрийн алба хаагчдын цалинг 2023 онд ингэж нэмнэ

Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд гурван цогц арга хэмжээг авахаар 2023 оны төлөвлөсөн. Тухайлбал, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын хувьд цалингийн шатлалыг байхгүй болгоно. Үүнд 21.4 мянган төрийн захиргааны албан хаагч, 39.3 мянган төрийн тусгай албан хаагч хамрагдах тооцооллыг гаргасан. Энэ арга хэмжээг өмнө нь эрүүл мэнд, боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх жилээс 550.000 төгрөг болж байгаатай холбоотойгоор төрийн нийтлэг үйлчилгээг үзүүлж байгаа 47 мянган албан хаагчийн цалин хөлс нэмэгдэнэ гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж хэллээ. Албан хаагчдын төрд ажилласан жилийг үнэлж, жил бүр нэг хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд төрийн захиргааны 21.4 мянган албан хаагч, төрийн тусгайн 39.3 мянган албан хаагч, төрийн үйлчилгээний 107 мянган албан хаагч хамрагдана гэв.

Ирэх оноос орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргааны 11.4 мянган албан хаагчид олгохоор хууль, тогтоолын төслүүдэд тусгажээ. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин хөлс дунджаар 16-39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 орчим хувиар тус тус нэмэгдэнэ гэж Сангийн яамнаас тооцоолжээ.

3 СЭТГЭГДЭЛ

  1. 7,8 орчим % нэмэгдэх юм шиг байна. Арвитай ч өөрчлөлт гарахгүй юм уудаа. Шинэ боловсон хүчнийг Төрийн албанд татан оруулахад чиглэсэн юм шиг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...