Шүүгч олон нийттэй нээлттэй харилцах нь хэлэлцүүлэг өрнүүлэв

АНУ-ын ЭСЯ, АНУ-ын төрийн департаментаас хэрэгжүүлдэг “Us speaker” хөтөлбөрт Монголын Шүүгчдийн холбоо шалгарч, энэ төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 02-аас 13-ны хооронд хэд хэдэн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүллээ. Үүний нэг нь болох  “Шүүгч ба Олон нийт” хэлэлцүүлэг өчигдөр болж бүх шатны шүүгч нарын төлөөлөл, Шүүхийн Сахилгын хороо, ШЕЗ, АТГ, хууль өмгөөллийн байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд, хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, оюутнууд зэрэг 60 гаруй хүн оролцлоо.
Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам, АНУ-ын ЭСЯ-ны түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Матью ференсе нар тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.
Эхний илтгэл АНУ-ын холбооны шүүгч, Давж заалдах шатны 4 дүгээр тойргийн шүүгч Жеймс Эндрю Винн “Шүүгч ба Олон нийт” илтгэл тавьж, чиглүүлэгчээр Шүүгчдийн холбооны гадаад харилцааны хорооны ахлагч, шүүгч Ц.Эрдэнэчимэг оролцов.
Шүүхийн Сахилгын хорооны гишүүн А.Номуулин “Сахилгын зөрчил, түүнтэй холбоотой асуудал” сэдвээр, чиглүүлэгчээр ШСХ-ны шүүгч бус гишүүн Х.Хашбаатар, судлаач, доктор Ж.Батхуяг “Шүүхийн талаарх олон нийтийн санаа бодол, судалгаа” сэдвээр, чиглүүлэгчээр сэтгүүлч, доктор Т.Баасансүрэн, Шүүгчдийн холбооны Тэргүүн Ж.Оюунтунгалаг “Шүүгчдийн зүгээс олон нийттэй харьцахад тулгарч буй бэрхшээл” сэдвээр, чиглүүлэгчээр БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа оролцож, тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
“Шүүгч ба Олон нийт” хэлэлцүүлгийн үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай хийх, хүчтэй Шүүх засаглалыг бий болгоход эрх зүйн боловсрол эзэмшсэн хуульч бүхэн ШСХ, ШЕЗ, УДШ-ийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран нэгдэж ажиллах, шүүгч бүхний хувь хүний хөгжлийг дэмжин ажиллах, шүүгч өөрөө ёс зүй, хандлагаа улам сайжруулах, шүүхийн талаарх иргэдийн боловсролыг үе шаттай дээшлүүлэх, олон нийтийн шүүхэд хандах хандлага, шүүх үйл ажиллагааны судалгааг тогтмолжуулах, мэргэжлийн байгууллагаар үнэлэлт, дүгнэлт хийлгэх мэргэжлийн “хуульч сэтгүүлч” бэлтгэх, хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагатай хамтран үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол таниулах, шүүхийн шийдвэрийг энгийн үг хэллэгтэй нийтэд уншихад ойлгомжтойгоор танилцуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн санал зөвлөмжийг  гаргалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Турины тусгай олимпт манай 24 тамирчин оролцож 24 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам...

Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн...

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-нд манайхаас 23 бөх барилдана

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...