Алла Пугачева Израйльд амьдарч байна

ОХУ-ын алдарт дуучин Алла Пугачева Израйльд амьдарч байна.  Түүний нөхөр Максим 
Галкиныг Украйны талд ажилладаг гэж Москва өнгөрсөн есдүгээр сард зарласны дараа тэд 
ОХУ-ыг орхин явсан юм. 
Алла инстраграмм хуудастаа "Үнэнийг худал хуурмагаас ялгаж чаддаг олон сая шүтэн 
бишрэгчиддээ хайр, дэмжлэг үзүүлсэнд нь талархаж байна. Би аз жаргалтай байна" гэж   
нийтэлжээ.
Өдгөө  настай дуучин бүсгүй гэр бүлийн хамт хоёрдугаар сараас Израйльд хэсэг амьдарсан 
ч хүүхдүүдийнхээ хичээл эхлэх цагаар буюу есдүгээр сард нутагтаа хүү охины хамт ирээд 
байсан юм. Гэвч ийнхүү удалгүй Израйлыг дахин зорьсон байна. 
Нөхрийг нь "гадаадын туршуул" гэж зарласны дараа Алла ОХУ-ын  Хууль зүйн яаманд хандан 
Украйны дайны эсрэг зоригтой мэдэгдэл хийж байв. Тэрээр миний нөхөр бол эх орондоо 
хөгжил цэцэглэлт, амар амгалан байдлыг л хүсдэг шударга, ёс зүйтэй, жинхэнэ, хувирашгүй
Оросын эх оронч хүн гээд нөхрийнхөө талд  ямагт зогсохоо илэрхийлсэн билээ.
ОХУ-д дайн эхлэснээс хойш 24 мянган хүн эх нутгаа орхин Израйлыг зорьсон, 35 мянган хүн 
тус улсыг зорихоор визээ мэдүүлээд байгаа ажээ. 

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...