“Алис” нэртэй цахилгаан онгоц анхны нислэгээ үйлдлээ

Вашингтонд төвтэй, Израйль инженерүүдийн "Startup Eviation" компани өнгөрсөн долоо 
хоногт анх удаа “Алис” цахилгаан нисэх онгоцоо Вашингтоны зүүн хэсгийн Грант 
Каунтигийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөргөж туршсан.
Алис Грант Каунтигийн олон улсын нисэх онгоцны буудлаас өглөөний 7:10 цагт хөөрч,
3500 фут өндөрт 8 минутын турш ниссэн байна. 
Алис нь 400 орчим км хүртэлх нислэгт зориулагдсан бөгөөд нийт 1200 орчим кг ачаа 
буюу есөн зорчигчийг ачааны хамт тээвэрлэх боломжтой аж. 
Цахилгаан онгоцыг хэрэглээнд нэвтрүүлэхэд таван жилийн хугацаа шаардлагатай, онгоцны 
баттерейг илүү хүчин чадалтай, илүү ачаалал  даахуйц найдвартай болгох тал дээр 
ажиллана гэж "Startup Eviation"-ийнхан мэдээлсэн юм. 
 
 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...