Сайжруулсан түлшинд агуулагдах хүхрийн агууламж 2-3 дахин буурна

Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн үйлдвэрийн гурван шугамаар хоногт 1900 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 114.000 тн шахмал түлш нөөцлөөд байгаа бол 450 цэгээр хоногтоо 1000-1200 тонн түлш худалдан борлуулж байна. Ирэх сарын 1 гэхэд 650 борлуулалтын цэгийг бүрэн нээн ажиллуулна.

Барьцалдуулагч бүтээгдэхүүн 1.269 тоннын нөөцтэй байгаа бөгөөд өнөөдрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр 16 өдрийн хэрэглээ юм. Барьцалдуулагч бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авахаас гадна дотооддоо ДОЛОМИТ хэмээх бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэж  байна. Туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд үүнийг хэрэглээнд нэвтрүүлбэл сайжруулсан түлшинд агуулагдах хүхрийн агууламж 2-3 дахин буурах боломж бүрдэх юм. Мөн 25 кг-ын шуудай 14 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд БНХАУ-аас гялгар бүрмэлтэй шуудай авч байгаа бол дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудаас цагаан шуудай худалдан авч савлаж буй.

Тавантолгой түлш ХХК-ийн техникийн зөвлөлөөс шийдвэр гаргаж Зүүн бүсийн үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд шугамын дундын бункерийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, хатаах шугам зэргийг угсарч ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зүгээс гэр хорооллын угаарын хийд өртөж болзошгүй эрсдэл өндөртэй 44 мянган айл өрхөд дамжуулагчтай угаар мэдрэгчийг суурилуулжээ. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг шалгаж, зуух яндангаа хөөлж, битүүлжлэлийг шалгахыг анхааруулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн...

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто...

Эхийн эндэгдэл өмнөх оныхоос буурлаа

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын...