Очирт Пүрэв ядамын авшиг хөтөлбөрийг маргааш айлдан соёрхоно

Говийн ноён хутагт Данзанравжаа улааны шашны Гатог уламжлалаас эхтэй Жүдлэг Пүрэв бясалгадаг бөгөөд Пүрэв ядам нь бурхан бүгдийн үйлсийн хураангуй болдог тул алив шүтэж ивээгдсэн бүгдийн эрдэм үйлсийг өрнүүлэн бадрааж эрхшээдэг болохыг бүхий л амьдралынхаа турш харуулсан их гэгээнтэн байв.
Ноён ноён гэвч
Нутаг зуураа хүндтэй
Ноён хутагтын шавь нар
Хаа газар хүндтэй…гэж уудам говь нутагтаа дууланхан суусан их хутагтын мутартаан барьж хөөргөн гүйлгэж байсан үйлсийн тэмдэг ган хийцтэй төмөр пүрэвийн билигт болгож Очирт Базаркилая Пүрэв ядамын авшиг хөтөлбөрийг маргааш их багш Ринчиндорж ринбүүчи ламтан айлдан хөтлөх гэж байна.
Хамарын хийдэд 2019 онд анх залрахдаа айлдан хүртээсэн боловч манай нийслэл хотноо дахин айлдаж цөвүүн цагийн хорлол ихэд дэвэрч номч буянтны хүч доройтсонийг сэлбэн тэтгэж элдэв хорлолыг гадаслан эцэсгэлэх эрэлт хүсэлтийг маань нян өвчний уг шалтгаан ер дарагдахгүй байгаа өнөө цагт хүлээн авч зөвшөөрсөн нь нэн их баярлан талархах үйл явдал билээ.
2022 оны 9 сарын 02 ны билэгт сайн өдөр Нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд 13 цагт их авшигийг айлдан хөтлөх тухай зарыг сүсэгтэн буянтан лам дээдэс нартаа айлтган толилуулая.
Та бүхэн халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан зай барьж бусдыгаа хүндлэн,лам хуврага,өндөр настан болон нялхасыг дээдлэн өргөнөөр морилон саатаарай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...