Байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулна

Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай. 

Судалгаагаар нийт байгаль хамгаалагчдын 30 гаруй хувь буюу 3 байгаль хамгаалагч тутмын нэг нь халдлагад өртсөн гэсэн дүн байдаг. Байгаль хамгаалагчдын эрхийг хамгаалах, хөгжүүлэх асуудал нь байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх боломжтой цогц асуудал юм. Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргаж, дээрх ажил эцэслэгдэн шийдвэрлэгдэж, хэрэгжихээр боллоо.  

Ингэснээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэлд учирч байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдлийг даатгуулах боломж бүрдэж байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...