БНХАУ-ын Эрээн хот хөл хориогоо цуцлав

Эрээн хотын Шуурхай штабаас 2022 оны наймдугаар сарын 14-ний өдөр хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Өчигдрөөс эхлэн /2022.08.15/ хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, зам тээвэр засварын ажил, сургууль цэцэрлэг, ахмад настанд үйлчлэх байгууллагууд, зочид буудал, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн сэргээсэн байна.

10 болон түүнээс дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд Шуурхай штабаас зөвшөөрөл авах, цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримталж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, үйлчилгээний газруудад маск зүүх зэрэг шаардлагуудыг үргэлжлүүлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ. Харин дээр дурдсан үйлчилгээ байгууллагаас бусад нэн шаардлагатай бус салбарын үйл ажиллагааг ажиллуулахыг түр хугацаагаар хориглосон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...