Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд тэрбээр “Эй Эс Юу” дунд сургуулийн 10 хувийн хувьцааг эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан”, “Эрдэнэт үйлдвэр болон “Монросцветмет” нэгтгэлийн ОХУ-ын талын 49 хувийг Монгол Улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгасан. Үүнд миний бие хамааралгүй, хууль зөрчөөгүй” хэмээн өөрт холбогдох хэргээ хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Улмаар прокуророос Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган таван жил орчим хуулийн байгууллагаас шалгасан ажээ.

Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Улмаар өнгөрөгч 2021 оны есдүгээр сард, хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлээд байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Э.Одбаяр: Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын хуралдааны...

Нийслэлийн 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх...

Сансарт найм хонохоор төлөвлөөд 9 сар гацсан нисгэгчид эх дэлхийдээ буулаа

НАСА-гийн хоёр сансрын нисэгч сансарт есөн сар гацсаны эцэст...

Жүжигчин Ким Сүн Хёны агентлаг хохирол барагдуулахыг хэзээ ч шаардаж байгаагүй гэж мэдэгдлээ

Жүжигчин Ким Сүн Хёны агентлаг талийгаач жүжигчин Ким Сае...