“Эрдэнэс Тавантолгой” ХК ханшийн өсөлтийг хазаарлахад дэмжлэг үзүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр Монголбанкинд 50 сая ам.доллар худалджээ. Өмнө нь 250 сая ам.доллар нийлүүлж байв. Үндэсний тэргүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” компани ханшийн өсөлтийг бууруулах Засгийн газрын бодлогыг ийн дэмжин ажиллаж байгаа ажээ. 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан.
Тус компани хоолойг өөрсдийнхөө мөнгөөр барьж гүйцэтгэн, төлбөрийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээр төлөх аж. Ингэснээр 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний салбарын бас нэг бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болж байна. Тус компани “Тавантолгой ДЦС”-ын төслийн 30 хувийг санхүүжүүлэхээс гадна ашиглалтад орсны дараа түүхий эдээр буюу нүүрсээр хангах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...