Ахмад настнууд цахим шилжилтэд бэлэн үү?

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил тусгагдсан. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 10 дугаар сарын нэгэнд албан ёсоор олон нийтэд танилцуулж, нэвтрүүлсэн. Улмаар энэ онд “E-Mongolia” академи байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, үе шаттай алхамуудыг хийсээр байна.

Цахим үндэстэн болох дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд хүн амын бүлэг тус бүрийн хэрэгцээ, шаардлагыг тооцох нь зайлшгүй. Үүнтэй холбоотойгоор ахмад үеийнхний цахим шилжилтийн үеийн нөхцөл байдлыг үнэлж, хэрэгцээг тодорхойлох нэгэн судалгааг  Монголын ирээдүй судалгаа хөгжлийн зөвлөл ТББ-аас явуулжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл ахмад настнууд бусдын туслалцаагүйгээр цахим үйлчилгээ авч чадахгүй байгаа, тэдэнд цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхийн тулд сургалт явуулах, зурагт заавар зөвөлгөө өгөх, туслах ажилтнуудыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагджээ.

Тухайлбал судалгаанд оролцсон нийт ахмадуудын 70 гаруй хувь нь гар утас хэрэглэх болон интернэтээр дамжуулж үйлчилгээ авахад бусдын туслалцаа шаардлагатай байдаг гэж хариулжээ. Бусдаас туслалцаа авахад 50 гаруй хувь нь хүндрэлтэй байдаг гэж үзсэн бөгөөд тэд ихэвчлэн гар утасны тохиргоо хийлгэх, шинэ аппликейшн суулгах, хэрэглэх үедээ хэн нэгний туслалцааг авдаг гэжээ. Интернэт ороход ахмадууд гар утсыг хамгийн өргөн ашиглаж байгаа боловч ихэвчлэн видео дуудлага хийх, Фэйсбүүкээр зочлох хэлбэрээр ашигладаг байна. Төрийн цахим үйлчилгээ болох E-Mongolia-г судалгаанд оролцсон ахмадуудын ердөө долоо орчим хувь нь гар утсаараа нэвтэрч ашигладаг гэж хариулсан байна.

Судалгааг НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй мэдээллийн ил тод байдал, төрийн байгууллагын хариуцлага, иргэдийн оролцоог дэмжих санаачилгын төслийн хүрээнд явуулсан.

Судалгааны зарим үр дүнг толилуулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...